Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 10-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 10-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-11-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 10-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 4.1-4.6 градус дулаан, бусад сумуудад -2.0 градус хүйтнээс 1.9 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 19, Даривт 17, Алтай, Баянтоорой, Хөхморьт, Бигэр, Тайширт 16, Жаргаланд 15, Халиунд 14, бусад сумуудад 8-13 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Эрдэнэд -16, Цээлд -15, Бугат, Тонхил, Дарив, Дэлгэр, Цогт, Чандманьд -14, Есөнбулаг, Баян-Уул, Гуулин, Жаргалан, Тайширт -13, бусад сумуудад -8-12 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 5-7 градус дулаан, бусад нутгаар -4 градус хүйтнээс 4 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 35, Тооройд 31, Шарга, Бигэрт 29, Хөхморьт, Даривт 28, Тонхил, Төгрөг, Цогтод 26, Есөнбулаг, Баян-Уул, Гуулин, Тайшир, Эрдэнэ сумуудад 25, бусад нутгаар 20-24 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -20, Эрдэнэд -19, Чандмань, Дарив, Есөнбулагт -18, Бугат, Дэлгэрт -17, Тонхил, Гуулин, Жаргалан, Цээлд -16, бусад сумуудад -11-14 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Цогтод 1.4 мм, Эрдэнэ, Тайширт 0.5 мм, Есөнбулагт 0.2 мм, Алтай, Бугат, Дэлгэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 22 м/с, Есөнбулагт 20м/с, Тонхил, Шаргад 16 м/с, бусад сумуудад 7-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат хатаж хагдарч дууссан байна.
Цасны мэдээ: 2022 оны 10-р сарын 31-ны байдлаар Цогт сумд 0 см зузаан, Говь-Алтай аймгийн нийт нутгийг 10 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /